Сошиал сүлжээгээр сурталчилгаа түгээх үйлчилгээний нөхцөл

Ерөнхий заалт

Уг үйлчилгээний нөхцөл нь FT системээр үйлчлүүлэх, өөрийн сошиал сүлжээгээр сурталчилгаа түгээхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд “Цахим Арвижих” ХХК /цаашид байгууллага гэх/ болон FT систем /цаашид систем гэх/-д бүртгүүлсэн хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина. хэрэглэгч системд бүртгүүлэх, FT системээр үйлчлүүлэхээсээ өмнө уншиж танилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

НЭГ. Талуудын эрх үүрэг

1.1. Системийн тэмдэгтүүд нь байгууллагын өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

1.2. Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, онлайн салбарын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.

1.3. Байгууллага нь мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.

1.4. Хэрэглэгч системийн талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

1.5. Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.

1.6. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

1.7. Системийн хэрэглэгч нь өөрийн мэдээллийг оруулж бүртгэлийн хэсэгт оруулж баталгаажсан цагаас эхлээд өөрийн сошиал хаягуудыг идэвхитэй хөтөлж байх үүрэгтэй

ХОЁР. Үйлчилгээний бүртгэл, үйлчилгээнд бүртгүүлэх

2.1. Системд бүртгүүлж, бүртгэл (цаашид бүртгэл гэх) үүсгэн түүнийг байгууллага баталснаар хэрэглэгч нь үйлчилгээ авах эрхтэй болно.

2.2. Байгууллага нь таныг бүртгэхээс татгалзах эсвэл бүртгэлд хязгаарлалт тавих болон бүргэлээс хасах эрхтэй.

2.3. Хэрэглэгч нь зөвхөн нэг бүртгэл үүсгэх эрхтэй.

2.4. Системд бүртгүүлэхдээ худал, зөрүүтэй эсвэл төөрөгдүүлсэн аливаа мэдээллийг оруулаагүй гэдгээ энэ журмыг уншиж танилцсанаар хүлээн зөвшөөрнө

2.5. Системд бүргүүлснээр хэрэглэгч нь байгууллагад дараах эрхүүдийг олгоно. Үүнд:

2.5.1. Facebook, twitter эрхээр зар сурталчилгаа болон бусад агуулга (цаашид сурталчилгаа гэх) нийтлэх,

2.5.2. Сурталчилгаанд Facebook эрхээр like, share хийх сэтгэгдэл бичих

2.5.3. Сурталчилгааны жиргээнд retweet болон favorite хийх

2.6. Шинээр бүртгүүлэхдээ өөрийн мэргэжлийн онцлог, сонирхдог салбарын хүрээллийг сонгож оруулснаар сурталчилгаа түгээлтийн явцад зорилтот сегментээр хуваарилагдан ашиглагдана.

2.7. Хаягийг бүртгүүлсэн мөчөөс эхлээд эзэмшигчийн сошиал хаяг нь сурталчилгаа түгээлтийн бэлэн байдалд шилжинэ.

ГУРАВ. Системээр үйлчлүүлэх

3.1. Хэрэглэгч нь системийг зөвхөн энэхүү үйлчлигэний нөхцөлд заасан нөхцлийн дагуу Монгол улсын аливаа хууль, журмын хүрээнд ашиглана.

3.2. Хэрэглэгч хэдийд ч системийг ашиглахаас татгалзаж болно.

3.3. Бүтээгдэхүүн сурталчлах үйл ажиллагааг олон нийтийн сүлжээнд идэвхитэй хэрэглэгчийн жинхэнэ фэйсбүүк, твиттер хаягаар дамжуулан гүйцэтгэхийг зорьсон болно. Тухайн жинхэнэ фэйсбүүк, твиттер хаягийн эзэмшигч нь 18 ба түүнээс дээш насны эрх зүйн чадамж бүхий Монгол улсын иргэн байна

3.4 Аливаа баг болон аж ахуйн нэгж байгууллагын бүлэг этгээдүүдийг багийн зохион байгуулалтад орж сурталчилгааны ажил гүйцэтгэхийг зөвшөөрөхгүй болно.

ДӨРӨВ. Үйлчилгээ, үйлчилгээний нөхцөлд өөчлөлт оруулах

4.1. Байгууллага нь системд тогтмол сайжруулалт хийж байгаа тул системийн зарим бүрэлдэхүүн хэсэг, боломжуудыг хэдийд ч нэмж, хасч, өөрчилж болно.

4.2. Байгууллага нь энхүү үйлчилгээний нөхцөлд хэдийд ч өөрчлөлт оруулж болох ба өөрчлөлтийн тухай мэдээллийг системийн мэдээллийн хэсэгт нийтлэнэ.

4.3. Хэрэглэгч системд эсвэл үйлчилгээний нөхцөлд хийгдсэн аливаа өөрчлөлтийг зөвшөөрөхгүй бол системийн хэрэглэгч байхаас татгалзах эрхтэй бөгөөд эсрэг тохиолдолд үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

4.4. Программыг шинээр ашиглаж буй хэрэглэгч нь өөрсийн хүсэлтээр бүртгүүлэхдээ эхний удаа 30 хоногийн үйлчилгээний эрхийг авч ашиглах эрх нээгдэнэ

ТАВ. Төлбөр тооцоо

5.1. Хэрэглэгч нь өөрийн сошиал сүлжээгээр тараасан сурталчилгаанд байгууллагаас тогтоосон үнэ, тарифын дагуу төлбөр авна.

5.2. Системийн функцийн дагуу бүтээгдэхүүний сурталчилгаа хийгдсэн дараах үйлдэл бүрт ижил түвшний үнэлгээгээр мөнгөн урамшуулал хэрэглэгчид тооцогдон олгогдоно. Үүнд: фэйсбүүк сайтын нийтлэл, лайк, шэйр, сэтгэгдэл гэх мэт үйлдлүүд хамаарна

5.3. Таны сурталчилгааны ажил гүйцэтгэсэн хугацаанаас хамаарч төлбөрийн даалгаврыг эцэслэн бодох хүртэл мөнгөн урамшууллыг шууд ба шууд бус замаар авах эрх үүсэхгүй

5.4. Байгууллага нь хэрэглэгч үйл ажиллагааны тооцоог сар бүрийн эцэст тооцон гаргаж мэдэгдэх ба төлбөр хүлээн авах доод хязгаар буюу 10,000 төгрөгнөөс дээш төлбөрийг хэрэглэгчийн банкны хувийн дансанд бэлэн бусаар шилжүүлнэ

5.5. Системээр сурталчилгаа хийгдээгүй үеийн буюу хэрэглэгч нь өөрийн удирдлагаар facebook.com сайтын лайк, шэйр, сэтгэгдэл, нийтлэл гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэсэн тохиолдолд урамшууллын дүнд нэмэгдэж тооцогдохгүй болно

5.6. Системийг ашиглан гүйцэтгэсэн үйлдэл бүрийн тоон болон график үзүүлэлт бүхий тайлангууд нь хэрэглэгчид олгогдох мөнгөн урамшууллыг баталгаажуулах баримт болно

5.7. Хэрэглэгчид төлөх төлбөрийг тооцохдоо сурталчилгаа түгээх үед системд мөрдөгөж байсан үнийг баримална

5.8. Байгууллага нь хэрэглэгчид төлбөр төлөхдөө харгалзах орлогод Монгол улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал тооцно

ЗУРГАА. Оюуны өмч

6.1. Энэхүү системд ашиглагдаж програм хангамж, зураг дүрс нь байгууллагын оюуны өмч бөгөөд бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр ашиглах, гурав дагч этгээдэд дамжуулахыг хориглоно

6.2. FT програмаар түгээгдэх сурталчилгааны материалууд нь оюуны өмчийн тухай хуульд харшлахгүй текст, зураг, видео, холбоос гэх мэт чанарын өндөр шаардлага хангасан мэдээллүүд байна

ДОЛОО. Нууцлалын баталгаа

7.1. Байгууллага нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг техникийн боломжийн хүрээнд бүрэн ханган ажиллана. Системээр үйлчлүүлж байгаа хэрэглэгчийг дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ

7.2. Хэрэглэгчийн системд оруулсан мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу таны хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, тантай холбоо барих зэрэгт ашиглана

7.3. Таны мэдээллийг хүлээн авахдаа бид SSL буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузерээ хааж байна уу!

7.4. Эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална

7.5. Үйлчилгээг зөвхөн насанд хүрэгчдэд хүргэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн хүлээн авах боломжтой. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулсан бол info@fti.mn мэйл хаягаар тодруулга авах хүсэлт явуулах боломжтой. Хуульд заасны дагуу насанд хүрээгүй этгээдийн өмнөөс эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч нь хариуцлага хүлээнэ

НАЙМ. Үйлчилгээг зогсоох, гэрээ цуцлах

8.1. Хэрэглэгч нь хэдийд ч үйлчлигээнээс татгалзах эрхтэй

8.2. Хэрэглэгч гэрээг цулах хүсэлт гаргаснаас хойш 10 хоногийн дотор байгууллага хэрэглэгчийг системээс хасч мэдэгдэл хүргэнэ

8.3. Үйлчилгээ цуцласан хэрэглэгчийн төлбөрийн босго давсан мөнгөн дүнг дараа сарын төлбөр олголтод олгоно

8.4. Системийг ашигласнаар та оршин суудаг газартаа "насанд хүрсэн", "хуулийн хариуцлага хүлээх" чадвар бүхий эсвэл эдгээр нөхцөл болзлыг заавал биелүүлэхийн тулд эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагчаасаа хүчин төгөлдөр зөвшөөрөл авсан болохоо баталгаажуулж байна

8.5. Энэхүү үйлчилгээний нөхцлийг бататгаж системийг ашиглахдаа контентыг гуравдагч талд ашиглах боломж олгох, холбогдох хуулийн дагуу ил тодоор зөвшөөрсөн буюу шаардсанаас бусад тохиолдолд контентийг бөөнөөр нь татаж авах, сурталчилгаан материал дотор байгаа аливаа анхааруулга, линкийг устгах, хаах, ямар нэг аргаар өөрчлөх зэргийг хориглоно

8.6. Хэрэглэгч дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд байгууллага нь таны хэрэглэгчийн эрх, програмд оруулсан хувийн мэдээллийг хаахыг үүгээр хүлээн зөвшөөрнө

ЕС. Хохирол барагдуулах

9.1. Байгууллага нь хэрэглэгчийн буруу үйл ажиллагаа, хууран мэхлэлтээс үүдэлтэй байгууллага болон түүний түншүүдэд учирсан хохирлыг хэрэглэгчийн данснаас суутгах нэхэмжлэх эрхтэй

9.2. Байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд тулгарч технологийн үндсэн ажиллагаанд ашиглагдаж байсан тоног төхөөрөмж, эд хэрэглэл, баримтууд нь устаж эсвэл хохирлын зэрэг нь баримтаар нотлогдсон тохиолдолд талууд хохирол барагдуулах нөхцлийг тусгайлан хэлэлцэнэ

9.3. Талууд хоорондын ойлголцлын зөрүүтэй асуудал, санал хүсэлт зэрэг нь зохицох шаардлагыг хэрэгсэхгүй болсон нөхцөл нь холбогдох хуулийн байгууллагад гомдол гаргасны дагуу эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд тухайн гарсан шийдвэрээр хохирлын үнэлгээг тогтож барагдуулна

Арав. Бусад

10.1 Энэхүү програм нь вэб технологид суурилсан програм учир интернетийн сигнал хүлээн авах боломжтой бүхий л төхөөрөмжид шууд ажиллана

10.2 Суурин компьютер болон гар утас, таблет, ipad, бусад зөөврийн төхөөрөмжүүдээс харагдах дэлгэцийн зохиомж, харагдах дизайны харьцаа өөр өөр байж болно

Facebook хаягаар бүртгүүлэх Нэвтрэх

Програмын тухай

  • Бүтээгдэхүүнээ сурталчлах

    Өөрийн эдийн засгийн хүртээмжийг тооцоолж хямд зардлаар олон хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ таниулна

  • Өөрийгөө урамшуулах

    Сошиал хаягаа ашиглан зах зээлийн өсөн нэмэгдэх боломжит сурталчилгааны ажилд оролцсоноор мөнгөн урамшуулал авна

  • Сэтгэл ханамж

    Бизнесийн салбар тус бүрт таныг сурталчлан таниулж нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэхийн төлөө ажиллана

  • Сошиал маркетинг

    Фэйсбүүк, твиттер сайтуудын идэвхитэй хэрэглэгчдийн санг бүрдүүлж сурталчилгааны ажил зохион байгуулалдаг

  • Контент

    Брэнд, лого гэх мэт байгууллагын үнэт зүйлтэй уялдуулан сурталчилгааны контентийг бэлтгэн нийлүүлдэг

  • Түгээлт

    Бүтээгдэхүүний сурталчилгааг олон нийтийн сүлжээнд шууд ба шууд бус аргаар хэрэглэгчдэд таниулан түгээдэг

  • 24/7

    Үргэлж тасалдалтгүй ажиллах найдвартай сервер тоног төхөөрөмж, тэдгээрийн хамгаалалт, аюулгүй байдал

  • Нууцлал

    Хаяг эзэмшигчээс хамааралгүй ажиллах авто горимын ажиллагаа, өндөр нууцлалтай хэрэглэгчийн бүртгэл, тайлан анализ

  • Удирдлагын хэрэгсэл

    Цаг хугацаа орон зайнаас хамаарахгүй ажиллах Монгол хэл бүхий програм хангамж, хялбар удирдлага